UPDATED. 2024-03-28 16:14 (목)
몽골 동북아협회 바바르 회장 인터뷰 몽골어 전문
몽골 동북아협회 바바르 회장 인터뷰 몽골어 전문
  • 뉴미디어팀
  • 승인 2014.08.21 18:24
  • 댓글 1
이 기사를 공유합니다

<Тусгай дугаар> Монгол – Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа

Монголын Зүүн Хойд Азийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Батбаяр (БААБАР)

Монгол улсын хөгжлийн ирээдүй нь зүүн хойд азийн бүс нутгийн хөгжил

Монгол улсын хөгжлийн ирээдүй нь зүүн хойд азийн хөгжилд хамтдаа оролцох юм.

Хоёр улсын харилцаа зогсонги байдалд орлоо. Эрдэс баялаг, Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй байна.

Сайн байна уу та?

Өнөөдөр цаг заваа гарган манай сэтгүүлд ярилцлага өгч байгаа танд талархаснаа илэрхийлье. Эхлээд та манай уншигчдад туслах зорилгоор өөрийгөө танилцуулж өгнө үү.

Би зүгээр номын хэвлэлийн компани эрхэлдэг хүн л дээ. Хэмжээний хувьд том биш ч гэсэн жилдээ 100 гаруй ном хэвлээд гаргачихдаг юм. Манай компани байгуулагдаад 7 жил болж байна. Манайд мэдээллийн хэрэгсэл олон байдагтай адилхан хэвлэлийн компани ч гэсэн олон байдаг. Улаанбаатар хотод гэхэд л 33 компани байдаг. Гэхдээ манайх эдэн дундаа брэндийн хувьд томорч чадсан байгаа. Голчлон Америк, Английн компаниудтай хамтран ажилладаг. Нийгэм, эдийн засаг, улс төрийн сэдэвтэй болон толь бичиг голдуу гаргаж ирсэн. Монгол- Солонгос толь хүртэл манайх гаргаж байлаа.

Та үүнээс өмнө ямар ажил хийж байсан талаараа товч танилцуулж өгөхгүй юу.

Би биохимич мэргэжилтэй хүн. Олон жил энэ талаар судалгаа хийсэн. 1990-2000 оны хооронд улс төрд оролцсон. Монголын шинэ байгуулагдсан сөрөг намын дарга байсан, Сангийн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Тэгээд 2000 оноос эхлээд улс төрөөс гарчихсан.

Таныг Монголын Ардчилсан хувьсгалыг авчирсан хүмүүсийн нэг гэж ойлгож байгаа. Та монгол улсад ардчилал бүрэлдэн тогтсон явцын талаар манай уншигчдад дэлгэрэнгүй хэлж өгвөл...

Коммунизм өөрөө нурах процесс 1989, 1990 ээд онуудад явагдсан юм. Манайх бол тэр хүрээний л улс байсан юм. Азаар Румын зэрэг улсуудад гарч байсан шиг эмгэнэлт явдал манайд болоогүй юм. Гэхдээ л бид нар ЗСБНХУ-аас хамаагүй эрт коммунизмаас гарч явсан. Шилжилтийн эхний үед бид маш хүнд байсан. Хөрөнгө оруулалт, улсын төсвийн 70% ЗСБНХУ-аас орж ирдэг байсан ба нэг л өдөр энэ бүхэн тасалдаж маш хүнд байдалд орсон. Шилжилтийн эхний 10 жил бид  Япон, Америк зэрэг хандивлагч орнууд болон АХБ, ОУВС зэрэг олон улсын байгууллагуудын тусламжтайгаар 2000 он хүртэл явж ирсэн. Сүүлийн үед байгалийн баялагийн хүчээр эдийн засгийн гайхамшигтай өндөр хөгжлийг үзүүлж байна. Монголын эдийн засаг 1990 онтой харьцуулахад 20 дахин, 2000 онтой харьцуулахад 10 дахин өссөн явж байгаа. 90 он гэхэд магадгүй дэлхийн хамгийн ядуу орны хэмжээнд очиж байсан бол одоо дэлхийн дундаж орны тоонд ороод явж байна. Нийгэм,  улс төрийн хувьд бүс нутагтаа хамгийн ардчилсан орон болсон. Дутагдалтай олон асуудлууд бий бидэнд. Ялангуяа энэ авилгын асуудал маш хүнд байгаа. Сүүлийн 2-3 жилийн хооронд авилгын эсрэг маш том хөтөлбөр, програм хэрэгжүүлж байгаагийн хүчинд өнгөрсөн жил манайх авилгын индексээрээ 26 байр урагшилсан амжилт үзүүллээ.

4-5 жилийн өмнө Монгол, Солонгос хоёр улсын хооронд олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн гэж ойлгож байгаа. Сүүлийн үеийн хоёр улсын харилцааг та хэрхэн харж байна вэ?

Би бол төр төлөөлж үг хэлэх эрхгүй хүн. Энэ тал дээр өөрийн ажигласан зүйлийг хэлэхийг хүсч байна. Хоёр улсын харилцаа зогсонги байдал руу орж эхэлж байх шиг байна. Ер нь Солонгос, Монгол хоёр улс 1989 онд дипломат харилцаа тогтоосон юм. Коммунист орнуудаас БНСУ-ын тусгаар тогтнолыг Польшын дараа хоёрдугаарт Монгол улс хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Ингээд эгшин зуур БНСУ манай гадаад худалдааны 3 дахь том хөрш болсон байдаг юм Энэ харилцаа нь хоёр орны засгийн газар хоорондын харилцаа гэхээсээ илүүтэйгээр хоёр орны хувь хүмүүсийн харилцаан дээр эрчимтэй өсч ирсэн. Ажиллах хүчин Монголоос ихээр очиж байсан. 30 гаруй мянган хүн тэнд очиж ажил хийж байсан. 1999 оны хямралын дараа хүнд байдалд орсон хүмүүс манайд орж ирж бизнес ихээр хийж эхэлсэн байдаг. Харилцаа зогсонги байдалд орох гээд байгаагын нэг хүчин зүйл нь хоёр орны цалингийн зөрүү нилээд багасч ирж байна. Энэ нь тийшээгээ явах, тэднээс хамааралтай байх асуудал бага болж ирж байна гэсэн үг. Ерээд оны эхэн үед манайд дундаж цалин 5-6 ам доллар байсан. Тухайн үед шилжилт хийж байсан коммунист орнуудын дундаж цалиин ер нь тийм л байсан л даа. Мэдээж одоогийн 5-6 ам доллартай харьцуулж болохгүй л дээ. Тэр үеийн мөнгө бол худалдан авах чадвар өндөртэй байсан. Тухайн үед автобусны үнэ гэхэд л 0.00001 цент байлаа. Тиймээс Солонгост очиж ажил хийгээд валюттай болсон хүмүүс Монголд байшин худалдаж авч хүрдэг байсан л даа. Одоо бол валют гэдэг утгаараа бараг ойролцоо болоод эхлэхээр явдаг хүмүүс цөөрч байна л даа. Манай барилгын болон гуанз, ресторан, зочид буудал гэсэн салбаруудад Солонгосын хувийн хөрөнгө оруулалат ихээр орж ирсэн л дээ. Одоо хоёр орны хооронд зорчиж буй жуулчдын тоо гэхэд Монголоос жилдээ 40 мянга орчим, Солонгос талаасаа ч гэсэн 40 орчим мянган хүмүүс зорчиж байна. Кореан Эйрийн хувьд бол хамгийн ашигтай зам Токио, Улаанбаатар хоёр байгаа л даа. Харамсалтай нь манай МИАТ болон Кореан Эйр хоёр энэ замаа монополчилчихоод өөр компани оруулдаггүй. Хүн тээвэр ачааллаа даахгүй байна. Та сая ирэхдээ бас л онгоцоор ирсэн байх. Билет нь асар үнэтэй. Үйлчилгээний салбарт Солонгочууд их орсон. Улаанбаатарт гэхэд л 150 орчим солонгос хоолны газрууд үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед манайхан ч гэсэн Солонгост хөрөнгө оруулаад эхэлсэн. Манай эрүүл мэндийн салбар социлаист системээрээ байгаа, маш их хөрөнгө оруулалат хийгддэг ч гэсэн маш их хоцрогдсон. Иймээс өөрсдийн эрүүл мэндийн салбарт итгэхгүй Солонгосруу хөрөнгө оруулалат их хийж байна. Солонгосын засгийн газрын зүгээс ч гэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалыг маш ихээр дэмжиж  байгаа. Энэ хүрээнд тооцоо хийж үзэхэд гадаадаас эмчлүүлж байгаа хүнийхээ тоогоор нэгд Хятад, хоёрт Монгол, гуравт ОХУ орсон байна лээ. Хоёр орны харилцааны хэлбэрт жижиг, дунд түвшний үйлдвэрүүдийн харилцаа сайн яваад байгаа. Самсунг мэтийн том компаниуд орж ирээгүй, томоохон хөрөнгө оруулалтууд хийгдээгүй байгаа.

Сүүлийн үед Монгол улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийг үзүүлж байна. Үүнд ямар хүчин зүйл ингэж нөлөөлөөд байна вэ?

Гол хүчин зүйл бол уул уурхай л даа. Манай гадагшаа экспортлож байгаа бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байж байгаа. Бид хөгжихийн тулд эхний ээлжинд уул уурхай дээр түшиглэхээс өөр арга байхгүй л дээ. Харамсалтай нь улс төр маань асуудалтай байна. Аль ч нам нь гарч ирсэн популист шинж чанартай байна. Байгалийн баялагаас орж ирж байгаа асар их мөнгийг шал дэмий зүйлд зарж байна. Зөвхөн сүүлийн 4 жилд хүмүүсийг олноор нь тэтгэх замаар 4 тэрбум орчим ам долларыг бэлнээр нь тараагаад байна. 2.5 сая хүнд 4 тэрбум ам доллар бэлнээр нь тараана гэдэг бол нилээд том солиорол шүү. Манайхаас өөр газар би лав мэдэхгүй ээ. Энэ нь нийгэмдээ эргээд асар хортой л доо. Ганц жишээ хэлэхэд, Манайд жилдээ дунджаар 12000 гэр бүл бүртгүүлэх явдал байдаг. Гэр бүл шинээр бүртгүүлсэн хүмүүсийг мөнгөөр тэтгээд эхлэнгүүт энэ тоо 45000 болж өссөн. Залуу хүн гэр бүл батлуулах асуудлаа нилээд сайтар бодсоны эцэст хийх ёстой байдаг бол мөнгө өгөөд эхлэнгүүт энэ нь залуусыг моралийн хувьд баллаж өгч байна л даа. Алдаж байж л ойлгодог хойно доо бид. Сонгуулийн үеэр улс төрийн намуудаас мөнгө төгрөг амлахыг нь хуулиар хориглож өгсөн байгаа. Нэг жишээ нэмээд хэлэхэд, 2008 оны сонгуулиар нэг нам нь нэг хүнд 1000 ам доллар, нөгөө нам нь хүн бүрт 1500 ам доллар амласан. Аль нэг нам нь ялаагүй учраас энэ хоёр хамтраад хамтарсан засгийн газар байгуулсан. Энэ засгийн газар нь Монгол улсын иргэн бүрт 2500 ам долларын өртэй болчихож байгаа юм. Азаар тэр үед нүүрсний үнэ гэнэт 10 дахин өсч энэ үеийг давж гарсан л даа. 2010 онд хийгдсэн хүн ам, орон сууцны тооллогоор 200 мянган хүн ажил хийх хүсэлгүй гэж гарсан. Улс орон нь мөнгө өгөөд байхаар ажил хийх хүсэлгүй хүн олон байх нь ойлгомжтой. Энэ одоо сайн зүйл үү, муу зүйл үү? Манай улсад 200 орчим мянган малчин байдаг. Эдгээр хүмүүс манай бүх малыг хариулж байдаг. Улсаас малчдад мөнгө өгөөд эхлэхээр дээрхи малчид малаа зарахаа больчихсон. Малаа зарахаа больчихоор Улаанбаатарт амьдарч буй иргэд үнэтэй мах иддэг болсон. Дээр нь малын тоо толгой бараг л 50 саяд хүрлээ. Энэ нь манай бэлчээрийн даацыг хэтрүүлчихэж байгаа юм. Экологи талаасаа ч хортой нөлөө үзүүлээд эхэлчихэж байгаа юм. Бэлчээрийн даацаа тооцоод үзэхээр манайх 15 сая малын илүүлдэтэй болчихсон байгаа юм.

Монгол улсын засгийн газраас урт хугацааны туршид Дорнод Монголд хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийн талаар ярьж ирсэн. Дорнод монголд хөдөө аж ахуйг хөгжүүлэх төсөл гэж юу вэ? Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр Монгол, Солонгос хоёр улсад ямар ач холбогдолтой вэ? 

Манай улс газар тариаланг хөгжүүлж болох асар өргөн уудам нутагтай л даа. Гэтэл бидэнд газар тариаланг хөгжүүлэх уламжлал байхгүй. Тэр эзгүй газрыг гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтарч хөгжүүлэх янз бүрийн төслүүд яригддаг. Дорнодын тал маань нэг дутагдалтай талтай л даа. Энэ нь юу вэ гэхээр ураны радиацийн хэмжээ маш их өндөр. Тиймээс энэ газарт хүнсний бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх бололцоо нь өөрөө хязгаарлагдмал л даа. Радиаци хэмжсэн судалгааг харж байхад монголын хамгийн өндөр радиацитай газар Чингис хаан төрсөн байдаг юм.  

Манай бусад газар тариалангийн бүсүүд ч гэсэн хөгжөөгүй л байж байгаа. Сэлэнгэ, хөвсгөл нуур орчмын бүс нутаг гээд л . Бололцоо хэдий их боловч бид өөрсдийн хүчээр энийг хөгжүүлэх боломж нь хэцүү л дээ. Улаанбуудайгаар өөрсдийгөө бүрэн хангадаг болж байгаа ч гэсэн хүнсний ногоог бол тарьж сураагүй, гаднаас их авч байна. Сүүлийн үед рапсийг ихээр тариалж, экспртод гаргаж байна. Монгол хүн, газар тариалан гэдэг хоёр зүйл чинь дэндүү хол юм л даа. Хойд солонгосын иргэдийг авчраад ажиллуулж үзэж байсан. Тэд бүх зүйлийг гараараа хийдэг нь их зовлонтой харагдсан. Ургац маш сайн өгдөг хэдий ч хөдөлмөрийн бүтээмж талаасаа ярилтгүй юм билээ. Өмнөд солонгосын иргэд нийслэлийн ойролцоо хэд хэдэн газарт ногоо тарьдаг гэсэн. Миний сонсоноор тэдгээр хүмүүс асар үр дүнтэй байдаг гэсэн. ХАА, газар тариаланг хөгжүүлье гэвэл Солонгосын хойгоос хэд дахин илүү талбай ч манайд бий л дээ.  

ХАА, газар тариалан хөгжүүлэх асуудлаар маш сайн ойлголт авлаа. Энэ бүс нутгийн дэд бүтцийн асуудал ямархуу байдаг вэ?

1980 аад оноос эхлэн яригдсан Түмэн голын төсөл гэж байдаг. Энэ төслийн хүрээнд Хятадууд зүүн хойд бүстээ дэд бүтцийг маш сайн хөгжүүлчихсэн байгаа. Далай руу гарах дэд бүтэц маш сайн бэлтгэгдчихсэн байгаа. Тэгэхээр манай асуудал нь юу вэ гэхээр хил дээр тулаад ирчихсэн байгаа Хятадын дэд бүтэцтэй холбогдох л асуудал байна л даа. Гол саад болж буй асуудал нь Солонгосын хойгын асуудал байна. Хятадууд монгол болон Хойд Солонгосын хилд тултал дэд бүтцээ барьчихсан байгаа. Энэ асуудал шийдэгдчих юм бол ашигтай дэд бүтцийн холбоо бий болно гэж харж байгаа. Солонгосын хувьд Сибирийн төмөр замыг маш их сонирхож байгаа. Өмнөд Солонгосын хувьд 38-р өргөрөгөөр хаагдчихсан байгаа учраас эх газар гэж хэлэхэд хэцүү юм. Арал гэж хэлмээр байна. Солонгос өнөөдөр ОХУ-ын шахалтын тусламжаар Хойд Солонгосыг дэд бүтцээр холбох ажил амжилттай явагдаж байгаа гэж ойлгож байна.

Монгол улс зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээс хойш маш их өөрчлөлтүүд бий болсон. Улам илүү хөгжилтэй орон болохын тулд Монгол улс ямар асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үздэг вэ та? 

Бидэнд тулгамдчихаад байгаа хамгийн гол асуудал маань Боловсрол, Эрүүл мэндийн тогтолцоогоо өөрчлөх асуудал байна. Хуучин коммунист системээрээ яваад байгаа юм. Манай хуулинд эрүүл мэнд, боловсролын салбар нь төр засгаасаа хамааралтай, төр даана гээд хуульчлагдчихсан байдаг. Уг нь эрүүл мэнд гэдэг чинь өөрөө асар том бизнес байхгүй юу. Гэвч энэ бизнесийг нь Солонгосууд хийчихдэг. Солонгосын Кореа их сургуулийн дэргдэх эмнэлгийн дарга хэлэхдээ Монголоос сардаа 250,000 ам доллар эмчилгээний зардал хэлбэрээр орж ирдэг гэж байгаа юм. Манайд бол Солонгосын соёлын асар том нөлөө байна л даа. Солонгосын хүүхнүүд яаж хувцаслаж байна. Яг тэрийг нь дуурайдаг болсон манайхан. Солонгосын соёлын нөлөөгөөр гоо сайхны хагалгааг маш ихээр хийлгэдэг болсон. Энэ төрлийн мэс засал бол хаана ч бүртгэгддэгүй болохоор энэ маягаар хэдий хэмжээний мөнгө урсаж байгааг хэлэх боломжгүй байна. Улс маань ч энийг бизнес гэж үздэггүй болохоор хөгжихгүй байна. Улс ба нийгэм хөгжинө гэдэг чинь хүмүүс нь эрүүл энх, урт насалдаг, өндөр боловсролтой иргэдтэй байж байж баялагийг бүтээнэ ш дээ. Би хөгжлийг тэр талаас нь ойлгодог. Хөгжлийн энэ эх үүсвэрийг буруу ойлгоод буяны ажил болгочихоор чинь хэцүү л дээ. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт 70 хүрчихсэн байж байна. Энэ нь урьд өмнө байгаагүй өндөр амжилт л даа. 10000 хүнд ногдох оюутны тоогоороо дэлхийд 1-р байранд ороод л явж байна. 2-рт АНУ орж байгаа. Гэхдээ улсаас бүгдийг нь даадаг энэ систем маань маш чанаргүй байна л даа. Монгол улсын зах зээл дээр 3500 хуульч хэрэгтэй байгаа бөгөөд одоо хуулиар сурч байгаа оюутнууд нь 35000 гараад явж байна. Ийм буруу систем чинь хөгжлөө хойш нь татаад байна. Энүүхэндээ хэлэхэд бид социалст эдийн засгаас салж чадахгүй байна. Халамжилдаг эдийн засгийн хэлбэрээс татгалзаж чадахгүй байна л даа. Одоо манайд бүртгэгдсэн ажилгүй хүний тоо 50 мянга хүрэхгүй байгаа ба хөдөлмөрийн зах зээл дээр 150,000 ажлын байр эзнээ хүлээгээд байж байна. Манай барилга барих хугацаа богинохон л доо. Зөвхөн энэ хооронд гэхэд БНХАУ-аас 50000-70000 ажилчид орж ирж барилга дээр ажилладаг. Ийм ажил дээр хойд Солонгосоос 2000 орчим хүн орж ирж ажиллаж байгаа. Уг нь манай хоёр улсын хооронд байгуулсна гэрээгээр 5000 ажилчин авах ёстой ч Хойд Солонгосоос орж ирж байгаа ажилчид маань Хятад ажилчидтай өрсөлдөж чадахгүй гологдож байгаа талууд ажиглагдаж байна. Тиймээс Хойд Солонгосоос орж ирж байгаа ажилчдыг тодорхой хугацаанд дадлагжуулаад ажил дээр гаргавал илүү үр дүнтэй байх боловуу гэсэн бодол байдаг. Манай улс хоёр жилийн өмнө гадагшаагаа тусалдаг КОИКА маягийн байгууллага байгуулсан. Эхний ээлжинд Хойд Солонгос, Киргиз, Мянмар гэсэн орнуудад 2.5сая ам долларын тусламж үзүүлсэн байгаа. Тэр хүрээнд оны өмнөхөн БНАСАУ-д 2000 тон улаан буудай хүргүүлсэн байгаа. Буудай тараах ажиллагааг тэнд байгаа НҮБ-ийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлсэн.   

Монгол улс эрдэс баялагаараа дэлхийд баян орнуудын нэгд тооцогдож байгаа. Энэ салбар дахь засгийн бодлого ямар байдаг вэ?

Манай улсын газар нутгийн 20 орчим хувь нь геологийн хайгуулд орчихсон. Одоо нээгдчихээд байгаа баялагийн хэмжээ 1 триллион орчим ам доллар бөгөөд энэ нь БНСУ-ын ДНБ-ээс их хэмжээ л дээ. Гэхдээ манайх далайгаас алслагдсан гэдэг утгаараа Австрали, Канад зэрэг орнуудтай харьцуулахад үр дүнтэй ашиглах боломжгүй. Бидний давуу тал юу вэ гэхээр Хятадаын зах зээл л байна. Тухайлбал, биднээс холгүй Бугат гэж хот байна. Энэ нь БНХАУ-ын хамгийн том төмөрлөгийн төв юм. Ийшээгээ бид коксжсон нүүрс буюу төмрийн хүдэр гаргахад далайгаар зөөсөнтэй ижил нөхцлийг олгож байгаа юм. Энэ их баялагыг ашиглахад хэд хэдэн саад байна. Энэ зах зээл дээр бид 3 дахь орны хөрөнгө оруулалтыг сонирхдог. Жишээ нь манай нэг том зэсийн орд дээр Англи-Австралийн Рио Тинто гэдэг компани орж ирээд ажиллаж байна. Пийбоди гэдэг компани Тавантолгойн нүүрсний орд дээр ажиллахаар бэлтгэлээ хангаад байж байна. Манай хувьд ОХУ, БНХАУ гэсэн хоёр улсын хооронд сүүлийн хэдэн зуун жилийн турш оршиж ирсэн ба манайхруу гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирэхийг геополитикийн хувьд манай хоёр хөрш таалахгүй байна л даа.

Монгол, Солонгос хоёр орны харилцаанд санаа зовж явдаг хүний хувьд БНСУ нь хоёр улсын харилцааг улам илүү хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж боддог вэ?

Энэ хөгжлийн асуудал чинь өөрийнхөө жам ёсоор явж л байвал болох зүйл л дээ. Би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй юм. Жишээ нь Солонгосын эсрэг тодорхой хийрхэл манайд дэгдээд байгаа юм. Энэ нь хууль тогтох болон засгийн газрын хэмжээнд хувь хүн дээр халдчихсан зүйл ч бий. Үнэнийг хэлэхэд манай подвальны бизнес, хууль бус, зугаа цэнгэлийн бизнесийг үнэхээр Солонгосууд барьчихсан байдаг юм л даа. Мэдээж энэ нь БНСУ-ын засгийн газраас зохион байгуулж, дэмжиж байгаа ажил биш хэдий ч нийгэмд сөрөг үзэгдэлүүдийг гаргаад байна. Иймэрхүү асуудлуудыг гаргахгүй байх тал дээр хоёр талаасаа хууль хяналтын байгууллагууд хамтран ажиллах шаардлага байдаг байх гэж бодож байна. Солонгосын соёл манайд бүх талаараа маш сайн дэлгэрч байна. Гэхдээ энэ нь сэхээтнүүдийн зүгээс соёлын түрэмгийлэл гэсэн нэрийг аваад байна. Манай телевизүүдээр Солонгос сериалууд ихээр гарч байна. Солонгос кино гардаггүй өдөр гэж байхгүй. Нийгмийн тодорхой сэхээтнүүд л соёлын дайрлага гээд байгаа болохоос биш массаараа дургүйцээд байгаа зүйл биш л дээ. Тэр их улсууд үзээд байна ш дээ. Гэхдээ энэ мэт соёлын салбарт хамтын ажиллагаа их чухал байна. Соёлын түрмэгийлэл гэж хэлгдээд байгаа зүйлийн хэлбэрийг хамтын ажиллагааны хэлбэрт оруулж өгөх нь чухал байна. Бие биендээ итгэх, хүмүүс хоорондоо найз байхын тулд хамгийн чухал нь хүмүүс бие биедээ итгэх итгэлцэл байгаа юм. Соёлын энэхүү том нөлөөг үзүүлж байгаа зүйл маань дан нэг талаасаа урсах биш, муу ч байсан гэсэн манай нэг киног Солонгост гаргаж үздэг ч юм уу, бүх юмыг коммерсоор биш хандах ч байдаг юм уу, эсвэл хамтарсан уран бүтээл хийдэг ч юм уу иймэрхүү байдлаар ажиллах юм бол нийгэмд илүү эерэг сэтгэгдэл төрүүлэх байх гэж бодож байна. Соёлын бүтээгдэхүүнүүдийг бартерийн журмаар хийвэл хамаагүй илүү үр дүнд хүргэх болов уу гэж харж байна. Солонгосын одууд монголд ирээд тоглолт хийгээд л яваад байна. Манайхаас бас ганц нэг хүн уриад тоглолт хийлгэчихвэл бас л нэг хамтын ажиллагаа болох байх даа.

Та БНСУ болон БНАСАУ-тай хоюулантай нь сайн харилцаатай байдаг хүний нэг. Монгол улс , БНСУ болон БНАСАУ-ууд хамтраад ямар ажил хийх боломжтой вэ?

Бидэнд газар нутаг болоод байгалийн баялагийн асар их давуу тал байна. Дутуу тал нь ажиллах хүчний асуудал байгаа. БНСУ-ын тухайд технологи байж байна. Үүн дээр тулгуурлаад хамтран ажиллах боломж байна. Монгол улсын тухайд БНАСАУ-аас сонирхох зүйл юу ч байхгүй. Солонгосын хойг гэдэг бол хүйтэн дайн үргэлжилж байгаа дэлхийн хамгийн аюултай бүс нутаг. Цэрэг зэвсэгийн хамгийн их хүч овоорсон бүс. Гэтэл Монгол улс өөрийнхөө ирээдүйг Зүүн хойд азируу хардаг. Эдийн засгийн интеграцид орно гэсэн бодолтой байдаг. Ийм учраас энэ бүс нутагт болж буй нийгэ, эдийн засгийн элдэв үйл ажиллагаанд идэвхитэй орж байх ёстой гэж үздэг. Тэр үндсэн дээр бид нар БНАСАУ-руу ханддаг болохоос биш бусад талаараа Монголд ямар ч ашиг байхгүй. Миний үеийнхэн БНАСАУ-ын иргэдтэй илүү төстэй нийгэмд амьдарч байсан болохоор Солонгос иргэдтэй харьцангуй сайн ойлгодог юм. Олон удаагийн ажиглалтаас харч байхад БНАСАУ-ын иргэд биднийг харахад ойлгомжтой мөртлөө та нарыг харахад ойлгомжгүй юм шиг ажиглагддаг. Өмнөдийнхөнтэй ярьж байхад Хойд Солонгос хүмүүсийн талаархи ойлголт нь их муу юм билээ. Хойд Солонгосын дэглэм нуран уналаа ч гэсэн энэ нь БНСУ-ын хувьд 60-70 жилийн зовлон болно.  

Та Солонгосын засгийн газар болон Солонгос хүмүүст хандаад хэлэх үг байна уу?

Бидэнтэй хамгийн ойрхон хөршүүд гэх юм бол Солонгос л байна л даа. Учир нь юу вэ гэхээр хил залгаа оршин байгаа хөршүүдэд мөнхийн асуудал оршин байдаг. Гэхдээ бид нар танилцаад 20 жил л болж байна. Бие биесээ ойлгох цаг хэрэгтэй байна. Манайд 3 дахь том гадаад хэл Солонгос хэл болчихсон байна. Англи хэл, Орос хэл хоёрын дараа орж байна. Тун удахгүй Орос хэлийг гүйцээд 2 дахь гадаад хэл болно. Учир нь залуучууд Орос хэл сурахаасаа илүүтэйгээр бусад хэлийг сонгож байна. Иймээс биесээ зөв ойлголцохын тулд зөв мэдээллээ өгч байх хэрэгтэй. Миний ажигласнаар хувь хүний нийтлэг араншингаараа манай 2 орны ард иргэд их төстэй л дээ. Архи уух нь, архи уучихаад зодолдох нь, хулхидах, хууран мэхлэх нь хүртэл төстэй. Япон. Хятад хүмүүс ингэдэггүй ш дээ. Энүүгээрээ би биесээ хулхидаад бай гэж хэлж байгаа юм биш шүү.

Яагаад өнөөдөр Монгол хүмүүс Солонгос хүмүүстэй илүү олноор гэр бүл болоод байгаа юм бэ? Япон, Хятад иргэдтэй гэр бүл болох тохиолдол бараг л байхгүй шдээ.

 



댓글삭제
삭제한 댓글은 다시 복구할 수 없습니다.
그래도 삭제하시겠습니까?
댓글 1
댓글쓰기
계정을 선택하시면 로그인·계정인증을 통해
댓글을 남기실 수 있습니다.
Mrs Batee 2017-12-12 07:39:49
Др. Коллинз Рафаэлийн гэр бүлдээ итгэж, яаравчлан бахархалтайгаар эмчлүүлэхийг хүсч байна. Тэрбээр өөрийн өвчтөнд өөрийн бөөрийг нэг доллараар мөнгөөр их мөнгөөр худалдаж авсан юм. Мишель, Лопес нарын бичсэн интернетийн эмчийн нэрийг докторын цахим хуудаст бичсэн захидал бичсэнээр түүнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тэдний бөөрийг худалдан авахад саад учраагүйн улмаас санхүүгийн яаралтай тусламжийн гараагаа хэрхэн аварсан талаараа дэлхий дахинд ярихад би шууд имэйлээр дамжуулан Докторын шаардсан бүх эмчилгээг долоо хоногоос хэтрүүлэлгүйгээр бүх шаардлагыг хангасан бөгөөд миний хагас мөнгөн шилжүүлэлтийг шилжүүлэхийн өмнө миний дансанд орж ирэхэд мөрөөдөж байсан шигээ Dr.Collins-тэй холбоо барихыг уриалж байна. doctorcollins3@gmail.com хэдхэн сарын өмнө бидэнтэй адил төстэй санхүүжилт хийх боломжтой болсон. Би үүнийг эцэст нь дуусгах үед үүнийг хийхээр амласан.
doctorcollins3@gmail.com эсвэл whataspp түүнийг ашиглана_ +16106343682

Би бол Хатагтай Бейте
Монголоос